Баянгол дүүрэг, 4 хороо Замчдын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Ерөнхий Боловсролын 38-р сургуулийн зүүн талд байрлах хотын А+ байршилтай ’Очир Сити Хотхон’ -ы В блокын 13 давхарт 57м2 талбай бүхий зочны өрөө+гал тогоо, 1 унтлагын өрөө, 1 угаалгын өрөө, 2м2 тагттай орон сууцыг та бүхэндээ санал болгож байна.
Турк, ОХУ, Польшийн евро стандартын дотор сантехникийн материалаар иж бүрэн тоноглогдсон, шанхай үйлдвэрийн сайн чанарын металл гадна фасадтай, fujita Elevator брэндийн зэвэрдэггүй ган доторлогоотой, өндөр хурдны хос лифттэй, Zambaiti Parati брэндийн амьсгалдаг, угааж болдог обойтой, Зи плас систэмийн 3 давхар шилэн багц бүхий дуу чимээ, дулаан тусгаарлах чадвар өндөртэй хуванцар цонхтой.
Газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй нил хавтан суурь, цутгамал хийцлэлтэй гэдгээрээ давуу талтай Очир Сити Хотхон маань оршин суугчдынхаа тав тух, амар амгалан, эрүүл аюулгүй орчныг дээд зэргээр бүрдүүлсэн инженерийн зөв төлөвлөлт, орчин үеийн шийдэл бүхий орон сууц, үйлчилгээний төвийг багтаасан цогцолбор хотхон юм.
Compare listings
Compare